Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, нийтийн хоол, баар цэнгээний болон үзвэр үйлчилгээний газарт тамхи татахыг хориглох тогтоол гаргаад байгаа. Мөн албан байгууллагууд ариун цэврийн өрөөнд тамхи татахыг хориглосон тэмдэг тавихыг сануулсан юм. Гэвч энэ тогтоол Сүхбаатарын талбайд хэрэгжихгүй байгаа билээ. Харин энэ талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид “Манайхаас тийм журам гаргаагүй. Залуучуудын байгууллагаас л тийм санаачлага гаргасан байх. Гэтэл манайхаас гаргасан гэж андуураад байх юм” хэмээв.
Б.Чимэг