Энэ онд “Sweetymotion” хамтлагийн 15 жилийн ой тохиож байна. Ойн баярын хүрээнд хамтлагийн
гишүүд олон уран бүтээл хийхээр төлөвлөснөөс гадна шинэ цомгийн ажилдаа
ороод байгаа гэнэ. Мөн гуравдугаар сарын 8-н буюу эх үрсийн баяраар шинэ тоглолтоо тавихаар
болжээ. Тэд
хамтлагийн продюссер Б.Чинбатын хамтаар энэ сарын 20-нд БНСУ-ыг зорьсон. Тэдний тоглолт 21-нээс эхэлсэн бөгөөд одоогоор Бусан, Мугпу зэрэг хотуудаар
тоглоод байгаа аж. Харин өнөөдөр тоглолтын сүүлийн өдөр бөгөөд тэд Сөүлд
тоглох юм. Энэ тоглолтоо дуусгаад тус хамтлагийнхан АНУ-д
очиж хэд хэдэн тоглолтонд оролцох юм байна. Харин үүний дараагаар АНУ дахь бүх
ажлаа дуусгаад Монголдоо бүрмөсөн ирж
амьдрахаар болсон байна.
Т.Хулан