Тувад -52 хэм хүрч хүйтэрч байна
Даваа гарагт -52
хэм хүртэл хүйтэрсэн тул Тувагийн нийслэл Кызылд сургуулийн хичээлийг хаажээ.
Даваа гарагт -52
хэм хүртэл хүйтэрсэн тул Тувагийн нийслэл Кызылд сургуулийн хичээлийг хаажээ.
Мөн сурагчдыг хамруулсан урлаг, соёл, спорт зэрэг олон нийтийн арга хэмжээ
зохион байгуулахыг хориглов. Тувагийн нийслэлийн
ойролцоох Сукпак тосгоны хоёр ч орон сууцны дулааны шугам тэс хөлдсөний улмаас
айлуудад цахилгаан халаагуур тавьж өгсөн байна. Дайны хажуугаар дажин гэгчээр
ид хүйтний үеэр буюу ням гарагийн шөнө 3,7 магнитудын хүчтэй газар хөдлөөд
амжжээ.