Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос үнийн хөөрөгдөлтэй холбогдуулан Д.Сүхбаатарын талбай, төрийн ордны орчим зохион байгуулсан жагсаал, цуглаан өчигдөр дууссан билээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос үнийн хөөрөгдөлтэй холбогдуулан Д.Сүхбаатарын талбай, төрийн ордны орчим зохион байгуулсан жагсаал, цуглаан өч

игдөр дууссан билээ. Гэвч жагсаал, цуглаанд оролцогчид нь удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна. Тухайлбал, Жагсаал, цуглаан зохион байгуулагчид болон оролцогчид нь “Монголын Улсын Төрийн ордны тухай хууль”-ийн 11.4-т заасан “Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийхийг хориглоно” гэсэн заалт, “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хуулийн 11.6-д заасан жагсаал, цуглаан зохион байгуулагчид нь “Жагсаал, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаах, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхүү шаардлагыг чандлан сахиулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж, хууль зөрчиж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохийг зохион байгуулагч нарт сануулсан болно.
Хууль зөрчсөн дээрх үйлдэлд “Монголын Улсын Төрийн ордны тухай хууль”, “Захиргааны хариуцлагын тухай хууль”-ийн дагуу арга хэмжээ авахуулахаар холбогдох баримтыг харьялалын дагуу Төрийн тусгай хамгаалалтын газарт хүргүүлсэн байна.
Б.Чимэг