Буриадын анхны ерөнхийлөгчийг намаас нь хөөв
Буриадын
ерөнхийлөгчийн албанд 10 гаруй жил суугаад огцорсон Леонид Потапов намаасаа
хөөгдлөө.
Буриадын
ерөнхийлөгчийн албанд 10 гаруй жил суугаад огцорсон Леонид Потапов намаасаа
хөөгдлөө. Оросын холбооны коммунист
намын Буриадын салбарын бүгд хурлаас ийм шийдвэр гаргажээ. Нөхөр Потапавын
“ноосоо тушаагаад, намаасаа хөөгдөх” болсон шалтгаан ирэх 3 дугаар сард болох
Оросын ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путиныг дэмжиж ажиллах шийдвэртэй нь
холбоотой юм. Энэхүү урвалтыг намын нөхөд нь буриадын коммунистад байж боломгүй
бөгөөд намын дүрмийг уландаа гишгэсэн явдал гэж үзсэн байна.
Мөн ийм
шийтгэлийг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвд, буддизмын судлалын хүрээлэнгийн захирал, нэрт
эрдэмтэн Борис Базаров экс ерөнхийлөгчтэй яг адил шалтгаанаар хүлээжээ.