Өнгөрсөн хоногт зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг хоёр троллейбус шатжээ. Тйимээс аврах гал унтраах аравдугаар ангийн нэгдүгээр тасаг очиж, галыг унтраасан байна.

Өнгөрсөн хоногт зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг хоёр троллейбус шатжээ. Тйимээс аврах гал унтраах аравдугаар ангийн нэгдүгээр тасаг очиж, галыг унтраасан байна. Галыг унтраахад 1.5 тонн ус зарцуулсан аж. Троллейбус Баянгол дүүргийн есдүгээр хороо, гуравдугаар хорооллын эцэст автозам дээр шатаж байжээ. Ер нь сүүлийн үед тээврийн хэрэгсэл шатах хэрэг их гарч байгаа аж. Шатаж буй гол шалтгаан нь цахилгааны богино холболт үүссэнээс, мөн хүйтний үед жолооч нар хөдөлгүүрийн хэсгийг бамбардаж асаах, халаах зорилгоор ил гал, паяальник хэрэглэснээс гал алдаж байгаа аж. Иймд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, автомашинааа зориулалтын бус аргаар халаах оролдлого хийхгүй байх, цахилгаан холболтыг тогтмол шалгаж галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Б.Чимэг