Баасан гаригийн өдөр монголчуудыг жагсааж, Төрийн ордныг
гороолуулсан хүчин зүйл болох үнийн өсөлтөд АН-ынхан төдий л анхаарахгүй
байгаа аж. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр МҮЭ-ийн ерөнхийлөгч
С.Ганбаатарыг хүлээн авч уулзаад, Засгийн газрын тэргүүнтэй уулз гэж
хэлсэн. Ерөнхий сайд ч түүнтэй уулзаж, МАН-ын бүлгийн хурлаар ярилцсан
бололтой. Энэ үеэр хэвлэлээр АН-ын бүлэг хуралдаагүй, уг асууд

Баасан гаригийн өдөр монголчуудыг жагсааж, Төрийн ордныг гороолуулсан хүчин зүйл болох үнийн өсөлтөд АН-ынхан төдий л анхаарахгүй байгаа аж. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатарыг хүлээн авч уулзаад, Засгийн газрын тэргүүнтэй уулз гэж хэлсэн. Ерөнхий сайд ч түүнтэй уулзаж, МАН-ын бүлгийн хурлаар ярилцсан бололтой. Энэ үеэр хэвлэлээр АН-ын бүлэг хуралдаагүй, уг асуудлыг тоохгүй байна гэж байсан юм. Тэр нь ч үнэн бололтой, бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр эзгүй байлаа. Бүлгийн дэд дарга Л.Гантөмөр гишүүн сэтгүүлчидтэй уулзаж, уг асуудлаар байр сууриа илэрхийлэв. Гэвч тэр нь өнөөгийн байр суурь биш өнгөрсөн байр суурь бололтой. Нэгдүгээр сарын есөнд хуралдаад, гаргасан шийдвэрээ л давтан ярьсаар байсан юм. Өнөөдөр гүйцэтгэх засаглалыг МАН гардан яваа учир АН-д хамааралгүй гэж хандсан бололтой. Тус намын гишүүн ч тоомжиргүй байгаагаа санамсаргүй байдлаар илэрхийлээд авав. Л.Гүндалай “ухаалаг” гар утсаа оролдон цахилгаан шатанд орохдоо сэтгүүлчидтэй хамт явсан УИХ-ын гишүүн Д.Загджавтай тааралдлаа. Шатнаас буухынхаа өмнөхөн “Үнийн хөөрөгдлийг буулгана гэдэг чинь танай ажил биз дээ, Загд аа” гэж хэлсэнээс АН үнийн хөөрөгдөлд хэрхэн хандаж байгаа нь тодорч ирнэ. Буцах бэрд үнээ тугал нийлэхийн падлий ч үгүй гэдэг энд л харагдаж байна.