Орос, Иран улсуудын хууль сахиулах байгууллагууд терроризм, кибер гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ гэв. Эдгээр хоёр улсын ГХЯ-ны тэргүүн Рашид Нургалиев, Мостафа Мохаммад Нажар нар Москвад уулзаж, ойрын үед гарын үсэг зурах хэлэлцээрийн зохих төслийг авч үзэж хэлэлцсэн байна.

Орос, Иран улсуудын хууль сахиулах байгууллагууд терроризм, кибер гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ гэв. Эдгээр хоёр улсын ГХЯ-ны тэргүүн Рашид Нургалиев, Мостафа Мохаммад Нажар нар Москвад уулзаж, ойрын үед гарын үсэг зурах хэлэлцээрийн зохих төслийг авч үзэж хэлэлцсэн байна. Мансууруулах бодис, зэвсэг хууль бусаар худалдах хэрэг явдалтай тэмцэх болон энэ чиглэлээр ажиллах боловсон хүчин бэлтгэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Талууд интернетийг оролцуулан дээд зэргийн технологийн хүрээний аюулгүй байдалд илүү анхаарал тавих юм. Хэт даврагч байгууллагуудын тоо дэлхий даяар олширч байгаа нөхцөлд орон бүхний хүчин чармайлтыг нэгтгэх нь шинэ аюул сорилтыг арилгаж давахад туслана гэж мөн нэмж тэмдэглэжээ.
Б.Ням