Японы цахим хэрэгсэл үйлдвэрлэгч томоохон компани “Hitachi”-н худалдаа эрс унасан учраас телевизийн үйлдвэрлэлээ зогсоохоо мэдэгдлээ. Үйлдвэрлэл 9-р сар гэхэд бүрэн зогсох юм байна. Яагаад гэвэл телевизийн үйлдвэрлэл техник үйлдвэрлэгч корпорацуудын бизнесийн нэлээд алдагдалтай хэсэг болсон судалгаа гарчээ.

Японы цахим хэрэгсэл үйлдвэрлэгч томоохон компани “Hitachi”-н худалдаа эрс унасан учраас телевизийн үйлдвэрлэлээ зогсоохоо мэдэгдлээ. Үйлдвэрлэл 9-р сар гэхэд бүрэн зогсох юм байна. Яагаад гэвэл телевизийн үйлдвэрлэл техник үйлдвэрлэгч корпорацуудын бизнесийн нэлээд алдагдалтай хэсэг болсон судалгаа гарчээ. Мөн энэ үйлдвэрлэлийн ашиг нь багассан тухай өнгөрсөн онд “Sony”, “LG Electronics” нар ч мэдэгдэж байсан. Дэлхийн телевиз үйлдвэрлэгчид хүнд хямралд нэрвэгдэж буй уг шалтгааныг мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Apple”, “Samsung” нарын гаргаж буй телевиз орлогч энгийн, авсаархан бүтээгдэхүүнтэй холбож байгаа юм байна.
Б.Ням