АНУ-ын сагсан бөмбөгийн Л.А.Клипперс багийн тоглогч Крис Пол Лос Анжелес хотод амьдрах шинэ байраа олжээ. Тэрээр дуучин Avril Lavigne-ий Лос Анжелес хотын “Bel Air”-д байрлалтай харшыг 8.5 сая ам.доллараар худалдаж аваахаар тохиролцсон байна.

АНУ-ын сагсан бөмбөгийн Л.А.Клипперс багийн тоглогч Крис Пол Лос Анжелес хотод амьдрах шинэ байраа олжээ. Тэрээр дуучин Avril Lavigne-ий Лос Анжелес хотын “Bel Air”-д байрлалтай харшыг 8.5 сая ам.доллараар худалдаж аваахаар тохиролцсон байна. Энэ харш нь нийт 8 унтлагын өрөө, 10 угаалгын өрөө, дарсны зоорь, 10 машины багтаамжтай гараж, усан сан, саун болон зочны өрөөтэй юм байна. Крис Пол 9-р сард эхнэр Жада-тайгаа гэрлэсэн ба 2 настай 1 хүүтэй. Сонирхуулахад, “Basketball-Reference.com”-ийн мэдээлснээр Крис Полын NBA-с олсон ашиг нь 43 сая ам.доллар ба түүнээс гадна энэ улиралд 16.4 сая ам.доллар, ирэх улиралд 17.78 сая ам.доларын ашиг олох юм байна.
Б.Ням
