Халимагийн улсын их сургуульд орос хэл үзэхээр нэг жилийн хугацаатай
ирсэн Өвөр Монголын оюутнууд луу жилийн шинэлгээгээ хийж байна.
Гэрээсээ хол, харчууд голдуу энэ залуус уламжлал ёсоор бууз жигнэн
баярын ширээгээ чимэглэх ажээ. Дадлага туршлага дулимагийн улмаас тэдний
чимхсэн бууз тийм ч сайхан харагдахгүй байгаа ч энэ нь баярын уур
амьсгалыг эвдэх шалтгаан биш. Буузан дотроо зоос хийж луу жилийн аз
хийморио үзнэ.
Халимагийн улсын их сургуульд орос хэл үзэхээр нэг жилийн хугацаатай ирсэн Өвөр Монголын оюутнууд луу жилийн шинэлгээгээ хийж байна. Гэрээсээ хол, харчууд голдуу энэ залуус уламжлал ёсоор бууз жигнэн баярын ширээгээ чимэглэх ажээ. Дадлага туршлага дулимагийн улмаас тэдний чимхсэн бууз тийм ч сайхан харагдахгүй байгаа ч энэ нь баярын уур амьсгалыг эвдэх шалтгаан биш. Буузан дотроо зоос хийж луу жилийн аз хийморио үзнэ.
-Орос газар үзэж байгаа анхны шинэ жил тэдэнд их л таалагдаж буй бололтой. Ялангуяа 12 сарын 20-нд халимаг ардын зул сарын баяр, 31-нээс 1-нд шилжих нийтийн тооллын шинэ жил, дараа нь оросын хуучин шинэ жил, залгаад хятадын цагаан сар, эцэст нь хоёрдугаар сард монголын цагаан сар гээд баяр цэнгэл тасрахгүй сайхан шүү дээ гэж өвөр монгол оюутнуудын нэг өгүүлж байна.
Сэтгэгдэл (2)