“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд 10.00 цагаас эхэлсэн ч ирэх сарын 2-ныг хүртэл хойшиллоо. Учир нь сэтгүүлч Д.Болормаа шүүгчээсээ татгалзах саналыг шүүх бүрэлдэхүүнд тавьсан байна. Хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ш.Баярбилэг, Д.Болормаагийн өмгөөлөгчөөр Ц.Монгол, нэхэмжлэгч “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүүгийн өмгөөлөгчөөр Б.Билэгсайхан нар оролцсон юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар бусдын нэр төрд халдсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа билээ. Хэдийгээр энэ сарын 6-нд болох байсан ч сэтгүүлч Д.Болормаагийн зүгээс нэхэмжлэгч Б.Наранхүүг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьснаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Гэвч энэ удаагийн шүүх хуралд Б.Наранхүү ирээгүй билээ.
Б.Чимэг