Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын тунелээс доош МУИС руу уруудах замд өнөө өглөө “Сансар-III, IV хороолол” чиглэлийн УНА 45-07 улсын дугаартай автобус, есөн машин мөргөсөн осол гарсан билээ.
Нийслэлийн Баянзүр

х дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын тунелээс доош МУИС руу уруудах замд өнөө өглөө “Сансар-III, IV хороолол” чиглэлийн УНА 45-07 улсын дугаартай автобус, есөн машин мөргөсөн осол гарсан билээ. Эл автобус нь “Тэнүүн-Огоо” хувьцаат компанийн автобус бөгөөд өглөөгүүр хүн цөөтэй байсан гэнэ. Тухайн үед автобусанд 25 зорчигч сууж явжээ. Ослын газарт хийсэн үзлэгийн үеэр УБГ 56-59 улсын дугаартай цагаан өнгийн “Аксент” маркийн машины урд сууж явсан эмэгтэй урд шилээ мөргөснөөс толгойдоо гэмтэл авсан байна. Мөн сургуулийн насны хоёр хүүхэд тархи нь хөдөлсөн байжээ. Харин “Harrier” маркийн машины жолооч эмэгтэй толгой нь эргэсэн гэх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын талаар автобусны жолооч “Би Сансарын тунелээс уруудаад араагүй, өнхрөөд явж байсан. Ойролцоогоор 20-30 километр хурдтай л байсан. Гэтэл гэнэт л тоормос барихаа больчихсон. Яагаад тоормос барихаа больсныг мэдэхгүй байна” хэмээжээ. Ямартай ч уг ослын улмаас хүний амь эрсдээгүй ч олон хүн эд материалын хохирол амслаа. Тиймээс хальтиргаа, гулгаатай замд хурдаа тохируулж, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна.
Б.Чимэг