Монгол бадарчин Амай аялалаа дуусгаад эх орондоо ирлээ
Монгол бадарчин
Амай эх орондоо иржээ
Тойрон аялагч Ж.Золбаяр
буюу Амай өчигдөр эх орондоо ирлээ. Тэрээр 15 жил мөрөөдөж байсан “Дэлхийг
тойрох” төлөвлөгөөгөө амжилттай биелүүлээд бүрмөсөн иржээ.
Тодруулбал тэрбээр дахин аялахгүй бөгөөд цаашид эх орондоо байж эхнэр хүүхэдтэй
болон суурин амьдрах бодолтой байгаа гэнэ. Тэрээр 7 жилийн хугацаанд дэлхийг
тойрон аялахдаа 100 гаруй улс гүрний ёс заншил, хэл соёл, ард түмнийх нь аж
амьдралтай танилцаад иржээ. Өдөр
тутмын нугачааг орхин бадар буюу аяга өвөртлөн амьдралын утга учрыг тайлах,
дотоод ертөнцөө танин мэдэх, гадаад улс орны хөгжлийн нууцыг олж бусадтайгаа
хуваалцах, эх орноо гадаад орнуудад сурталчлах, бурхныг мэдрэх өнө эртний соёл
болох бадарчны амьдралыг сэргээн таниулах нь түүний аяллын гол зорилго байсан. Амай аялалын
туршид олж мэдсэн зүйлүүдүүрээ 9 боть цуврал ном гаргаж байгаа. Түүний “Монгол
бадарчин Гайхамшигт ертөнц” ном “Grand
book 2011”-ийн шилдэг бүтээлийн нэгээр шалгарсан билээ. Тэрбээр ирэх
ням гаригт NTV телевизийн
“Нандиа ток шоу”-аар монголчуудтайгаа уулзахаар болжээ.
Т.Хулан