дугаар сарын 14-нд шилдэг богино хэмжээний киног тодруулж, тэргүүн
байранд шалгарсан киночдод шагналыг нь гардуулах гэнэ. Нэгдүгээр байранд
орсон уран бүтээлчид “

Канадын элчин, Германы элчин, Францын соёлын төв, Засаг даргын тамгын газар “Боловсрол суваг” телевиз, “Black box” театр хамтран шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино шалгаруулах уралдааныг зарлалаа. Уг уралдаанд ирүүлэх бүтээлийг ирэх сарын 5 хүртэл “Боролдой” студид хүлээн авах бол 13-нд хамтран зохион байгуулж буй гадны улс орнуудаас ирүүлсэн дэлхийн шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кинонуудаас сонирхуулна. Харин маргааш нь буюу хоёрдугаар сарын 14-нд шилдэг богино хэмжээний киног тодруулж, тэргүүн байранд шалгарсан киночдод шагналыг нь гардуулах юм байна. Нэгдүгээр байранд орсон уран бүтээлчид “Wacom Intious 4”-ийг удаах хоёр байранд мөнгөн шагнал өгөх юм байна.
Т.Хулан