Хоёрдугаар сарын есний өдөр бол Монгол улсын өнөөгийн нийслэл
Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэх болсны 100 жилийн ой
болно. Энэ өдрийг нийслэлийн удирдлагууд баярлаж, тэмдэглээд өнгөрөх бус
бүтэн жилээр нь аянжуулахаар шийджээ. Ирэх сарын нэгнээс эхлээд дараа
жилийн өдий хүртэл “Хүрээ соёл” аян өрнөнө.

Хоёрдугаар сарын есний өдөр бол Монгол улсын өнөөгийн нийслэл Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэх болсны 100 жилийн ой болно. Энэ өдрийг нийслэлийн удирдлагууд баярлаж, тэмдэглээд өнгөрөх бус бүтэн жилээр нь аянжуулахаар шийджээ. Ирэх сарын нэгнээс эхлээд дараа жилийн өдий хүртэл “Хүрээ соёл” аян өрнөнө. Тэд нийслэл хотын иргэн гэж ямар хүн байх, ахуйн соёлд суралцах, харилцааны соёлыг түгээх зэргээр бодитой ажлыг “амлан авчээ”. Хоёрдугаар сарын зургааны өдөр “Нийслэл хүрээ 100 жил” сэдвээр гэрэл зургийн болон архивын түүхэн баримтаас бүрдсэн үзэсгэлэн нээгдэх гэнэ. Мөн Зүүн хүрээ-Дашчойлин хийдэд ном хуруулах, Нийслэл хүрээ сэдвээр жүжиг тавих юм. Үүнээс гадна “Нийслэл хүрээ 100 жил” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ.
Улаанбаатар хотын суурь үеийг бүрдүүлсэн Нийслэл хүрээний талаарх мэдээлэл, мэдлэгийг дээшлүүлэхийн тулд хүүхдүүдийн дунд эссэ, зохион бичлэгийн тэмцээн зарлах юм байна. Мөн хүүхдүүдэд хичээл заах аж.