Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2011 оны ээлжит бус наймдугаар хуралдааны дөрөвдүгээр тогтоолын дагуу дүүргийн ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амралт, сувилалд хамруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2011 оны ээлжит бус наймдугаар хуралдааны дөрөвдүгээр тогтоолын дагуу дүүргийн ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амралт, сувилалд хамруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан билээ. Энэ дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Отгонбаганаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард таван амралт, сувилалын газарт 132, он гарсаар эхний ээлжинд 258 ахмадыг зургаан амралт сувилалд амраагаад байна. Дүүргийн хэмжээнд нийт 9000 орчим ахмад настан амьдардаг бөгөөд энэ онд 2000 орчим ахмад настныг амралт, сувилалд явуулахаар төлөвлөжээ.
Б.Чимэг