“Империал” олон улсын мутай, кикбоксын тулаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 16 цагт эхлэх гэж байна. Монголын мутай боксын холбооноос тавдахь жилдээ зохион байгуулж буй уг тулаанд мэргэжлийн кикбокс, мэргэжлийн мутай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан 68 кг жинд тулалдана. Түүний өрсөлдөгч англи тамирчин Жэйсон Вүүдхэм юм. Тэрбээр 2004 оны Английн аварга, 2011 онд дэлхийн мутай
боксын холбооны тэмцээнд аварга, сорилт тэмцээнд аварга, мөн өнгөрсөн оны “Шилдэг тав” тэмцээнийг тус тус аваргалжээ.
Ц.Амарбаясгалан өнгөрсөн жил 66 кг жинд хүч үзэж байсан бол энэ онд хоёр кг жин нэмсэн. Харин өрсөлдөгч Вүүдхэм нь Тайланд улсад амьдардаг нэгэн бөгөөд энд ирээд жаахан хүйтэн байгааг хэлж байв. Өрсөлдөгч тамирчид хоёулаа ялна гэсэн бүрэн итгэлтэй байгаагаа өчигдөр мэдэгдэж байлаа. Харин жинхэнэ тулаан хэрхэн өрнөхийг харахад хэдхэн цагийн хугацаа үлдээд байна.
“Империал 2011” тулаанд хэд хэдэн монгол тамирчдаас гадна Иранаас ирсэн боксчид ч оролцох болно. Тэмцээн 52, 57, 58, 60, 68, 70, 85 гэсэн долоон жинд болох юм. Энэ оны тэмцээнд дэлхийн мутай боксын холбооны төлөөлөгч Шюки Розан Вэг урилгаар оролцож, шүүх бол спортын рэйтинг өндөртэй тамирчид ирэхээрээ онцлог гэнэ. 