Засгийн газрын нэр бүхий зургаан сайдыг томилуулах саналаа ерөнхий
сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд дөнгөж сая гардууллаа. Засгийн
газрын тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд гишүүд бүрэн байх ёстой
учир уг асуудлыг яаравчлахыг хүссэн байна. Үүнд ч Д.Дэмбэрэл дарга
нааштай хариу өгсөн юм.

Засгийн газрын нэр бүхий зургаан сайдыг томилуулах саналаа ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд дөнгөж сая гардууллаа. Засгийн газрын тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд гишүүд бүрэн байх ёстой учир уг асуудлыг яаравчлахыг хүссэн байна. Үүнд ч Д.Дэмбэрэл дарга нааштай хариу өгсөн юм. Өнөөдөр гүйцэтгэх засаглалын хийх ёстой зохицуулалт, арга хэмжээ, төлөвлөсөн ажил хэрэг гээд олон зүйл дараалан хүлээж байгаа. Хамгийн сүүлд буюу өчигдөр МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар үнийн өсөлтийг анхаарахыг сануулсан. Энэ сануулгыг тойрсон асуудал, шаардлагатай арга хэмжээ авахад Засгийн газрын гишүүд бүрдсэн байх зайлшгүй шаардлагатай.
Гишүүдийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцүүлээд, УИХ-д оруулж ирснээр томилох эсэхийг шийдвэрлэх юм. Хэдийгээр ерөнхийлөгч тэргүүн шадар сайдыг үгүйсгэж, саналаа хэлж байгаа боловч С.Батболд уг асуудлыг шийдсэн гэж үзэж байна. Тэрбээр “ Хуулийн дагуу ерөнхийлөгчтэй долоо хоног зөвшилцөх ёстой. Зөвшилцлийг бичгээр явуулж, бичгээр хүлээн авах журамтай, түүний дагуу зөвшилцсөн” гэж хэллээ.