Зураач Д.Батнасангийн “Аавын хайр” үзэсгэлэн ирэх сарын
1-ны 18 цагт Цагаан дариум арт галлерейд нээлтээ хийх гэж байна. Зураач удахгүй нээгдэх үзэсгэлэнгээ ийнхүү
тайлбарлаж байна. “Эртний судар”-аас Аавын сүрлэг сайхныг, Ээжийн уяхан
сэтгэлийг магтан дуулах сайхан. Тэднийхээ сайн сайхан бүрийг амь амьдралдаа
байлган үр хойчдоо улам сайжруулан өвлүүлэн үлдээх нь бүр ч сайхан. Гэвч хаа
нэгтээ элдэв зүйлийг эргэцүүлэн суухад Аавын хайр, Аавын сэтгэл жаахан дундраа
юу гэлтэй… Аавын хайр гэж чухам яг юусан билээ. Амьдралд минь хүч,
сэтгэлд минь утга учир өгдөг далдхан мэт санагдах тэр хайрыг заримдаа бид
өөртөө байхгүй гэж бодоод өрөөлөөс яаран сандран хайгаад байгаа мэт.
Өөртөө байхгүй гэж бодоод бусдаас эрж хайдаг тэр олон юмсын дотор Аавын
минь хайр байдаг гэж үү? Аав нар минь! Тэр хайранд захирагдан тэр хайрыг
сэтгэлийнхээ дотор үргэлж байлгах аваас өрх бүр амгалан, төр минь бөх, олон
түмэн амар жимэр байх буй. Энэ хайрыг мэдрэхэд, энэ хайраар амьдралаа харахад миний
бийрийн бичлэг өнгө будгын зохицол сэтгэлийн чинь дотор нэгийг шивнэн хэлэх
буйзаа хэмээжээ. Үзэсгэлэн ирэх сарын 22-н хүртэл гарах юм байна.
Т.Хулан
"Сүүлийн цас"
"Үнээн зэл"
"Сарлаг"