Монголчууд барилга бүтээн байгуулалтаа төлөвлөх программ хангамжийг анх удаа нэвтрүүллээ. “Allplan” хэмээх дэлхийд тэргүүлэгч программыг түшиглэн хот төлөвлөлтийн институт байгуулсан байна. Хот төлөвлөлтийн бодлого нь бодит байдал дээрх бүтээн байгуулалтаа гүйцэхгүй байгаа учир институт байгуулах шаардлагатай болжээ. Хот төлөвлөлтийн институт нь дээрх программ хангамжийн лицензийг эзэмших гэнэ. Үүгээр дамжуулан ОХУ-ын зураг төслийн байгууллагатай онлайн сүлжээгээр холбогдож, олон улсын түвшинд зураг төсөл гүйцэтгэх боломжтой болох гэнэ.
Уг систем 3D технологиор, зураг төслийг автоматжуулан материалыг түүвэрлэн гаргах, алдаа магадлалыг арилгах, барилга гүйцэтгэгчтэй шууд харьцах гээд өндөр хүчин чадалтай гэдгийг институтын захирал М.Батбаяр хэллээ. Хот төлөвлөлтөөс урьтаад нэг өндөр барилга барьтал дараа жил нь зам байгуулна гээд барилгыг нураах болдог. Эсвэл зам талбайг нь багасгаж шахдаг гэхчлэн асуудал гардаг нь үүнээс цааш багасах аж.