АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан болж сайдад нэр дэвшээд байгаа
хүмүүсийг дэмжихгүй байх шийдвэр гаргалаа. Тус намын дарга Н.Алтанхуяг
хамтарсан засгаас гарахдаа “МАН-аас оруулж ирсэн сайд нарыг шууд
дэмжинэ” гэж хэлж байсан ч худлаа байжээ. Даргын амлалтыг гишүүд нь
дагасангүй. Гэсэн ч УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар
Ж.Энхбаяр нэр дэвшигчийг хэлэлцэн дэмжсэн санал гаргажээ.

АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан болж сайдад нэр дэвшээд байгаа хүмүүсийг дэмжихгүй байх шийдвэр гаргалаа. Тус намын дарга Н.Алтанхуяг хамтарсан засгаас гарахдаа “МАН-аас оруулж ирсэн сайд нарыг шууд дэмжинэ” гэж хэлж байсан ч худлаа байжээ. Даргын амлалтыг гишүүд нь дагасангүй. Гэсэн ч УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Ж.Энхбаяр нэр дэвшигчийг хэлэлцэн дэмжсэн санал гаргажээ. Тиймээс түүний асуудлыг УИХ-ын чуулганд оруулахаар болсон байна. АН-ын гишүүд хэдийгээр эсэргүүцэж байсан ч тус байнгын хорооны дийлэнх гишүүд нь МАН-аас бүрддэг учир Ж.Энхбаярын асуудал жигдэрчээ. Өнөөдөр Эдийн засгийн, Төсвийн, Гадаад бодлогын байнгын хороод ч хурал зарласан бөгөөд сайдад нэр дэвшигчдийн тогтоолын төслийг хэлэлцэх аж.
Энэ байдлаараа асуудал үргэлжилвэл олонхийг эзэлдэг МАН зургаан сайдаа торохгүй гаргах дүр зураг харагдаж байна. Н.Алтанхуяг дарга гишүүдээ "хазаарлаж", Засгийн газрын ажлыг саадгүй болгож одоохондоо хүчрэхгүй байгаа бололтой.