УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Сангийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Сангийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ хуралд АН-ын нэг гишүүн оролцоогүй ч Ц.Сэдванчиг, Д.Ганхуяг нарын АН-ын гишүүд энэ томилгооны талаар хэлэх зүйл байхгүй гээд Эдийн засгийн байнгын хорооны хуралд суусан байна. Тиймээс Д.Хаянхярваа гишүүнээс нэг ч асуулт асуулгүй шууд санал хураан дэмжсэн юм.