Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орно.
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төв болон говийн аймгуудын зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нуурууд, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
Б.Ням