зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баяндэлгэр Балбын шоронгоос өнөөдөр суллагдах бололтой

2012-1-25
0
ЖИРГЭХ
Визийн зөрчилтэй гэсэн шалтгаанаар Балбын шоронд хоригдоод гурван сар болсон Б.Баяндэлгэрийн тухай мэдээлэл ар гэрийнхэнд нь хүрчээ. Зурагтаар л дүүгээ шоронд хоригдож байгааг мэдлээ гэсээр хоолой зангируулан ярьж буй түүний том эгч Б.Урантогостой 24tsag.mn утсаар холбогдлоо. Мөн хотод байдаг ах Б.Уранбилэг нь ч дүүгийнхээ тухай тодорхой мэдээлэл авах гэж “Дорнод нутаг” клуб болон www.24tsag.mn сайтад хандсан юм.
Монгол дахь ах эгч нарыг нь 24tsag.mn оллоо!

  Визийн зөрчилтэй гэсэн шалтгаанаар Балбын шоронд хоригдоод гурван сар болсон Б.Баяндэлгэрийн тухай мэдээлэл ар гэрийнхэнд нь хүрчээ. Зурагтаар л дүүгээ шоронд хоригдож байгааг мэдлээ гэсээр хоолой зангируулан ярьж буй түүний том эгч Б.Урантогостой 24tsag.mn утсаар холбогдлоо. Мөн хотод байдаг ах Б.Уранбилэг нь ч дүүгийнхээ тухай тодорхой мэдээлэл авах гэж “Дорнод нутаг” клуб болон www.24tsag.mn сайтад хандсан юм.

Эгч Б.Урантогос: Дүүгээ ирэхээр нь буцааж явуулахгүй

- Та Б.Баяндэлгэрийг Балбад байгааг анх хэзээ мэдсэн юм бэ? Хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан бэ?
- Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12-р сарын 10-ны хавьцаа над руу залгасан. Өмнө нь 11 дүгээр сард залгаад визний хугацаа дуусчихлаа, зардлын мөнгө явуулаарай гэж байсан юм. Бид хэд ч байгаа хэдийгээ шавхаад өгөөд явуулсан л даа. Тэгтэл дүү маань сүүлд ярихдаа харих гэсэн мөнгө дутчихлаа, энд ажил хийж байна гэсэн. Сурах гэж явсан хүн яагаад ажил хийдэг билээ гэж гайхаад асуухад хямдхан хил гаргаж өгнө гээд байхаар нэг монгол ламд мөнгөө өгөөд алдчихлаа гэж байсан. Тийм болохоор нэг цайны газар аяга угаагч хийгээд тав арван төгрөг олж байгаа гэсэн юм. Би ч “Холбоотой байгаарай, яасан нь мэдэгдэхгүй алга болчихов оо” гэж захисан л даа. Тэрнээс хойш байхгүй. Ерөөсөө холбогдож чадаагүй. Харин өчигдөр /уржигдар/ нэг найз маань зурагтаар Б.Баяндэлгэр гээд танай дүүгийн тухай мэдээ гараад байна, үз гэлээ. Би ч гарах нь уу гээд л зурагт ширтээд суугаад байсан чинь орой МҮОНРТ-ийн мэдээгээр гарсан л даа. Би гэртээ очмоор байна гээд өөрийнхөө гараар бичсэн цаасыг нь зурагтаар үзүүлж байсан. /хоолой нь зангирав/

- Хүнд мөнгөө алдсан гээд ярьсных нь дараа дахиад холбоо барих боломж олдоогүй юм уу?
- Тийм ээ. Дүү маань миний утас руу л залгана уу гэхээс өөр рүү нь ярих утас байхгүй. Тийм болохоор хэрэндээ сураг чимээ тавиад суусан. Хийдийн багшаас нь асуусан чинь ямар сонин юм бэ гэж гайхаад өөрөө Энэтхэг рүү явж сураг гаргахаар болсон л доо. Хүн юмыг муугаар л боддог юм байна. Делигийн цагдаагийн газар очиж нэрийг нь шүүлгэхэд Б.Баяндэлгэр гэдэг нэр байхгүй гэж хэлсэн байгаа юм. Тэгээд л яана аа гээд байж байлаа.

- Б.Баяндэлгэр Энэтхэг явахаасаа өмнө ямар хийдэд суудаг байсан юм бэ?

- Манай Дорнодын Пунцагдаржайчойхорлон хийдэд суудаг байсан юм. Багаасаа 17 нас хүртлээ арваад жил сурсан. Аавын маань аав гэж лам хүн байсан. Хүүгээ лам болгоно гээд хөгшин аавын хүсэлтээр нэг, хоёрдугаар ангид байхад нь сургуулиас нь гаргаад лам болгосон юм. Өөрөө ч үүндээ их сонирхолтой. Энэтхэг рүү анх 2007 онд сурахаар явсан. Дүү маань хичээл номдоо ч их сайн. Сайн болохоор л багш нар нь сургахаар явуулсан байх.

- Ер нь ямар зан ааштай хүн бэ?

- Миний дүү их сэргэлэн, нүүрний баясгалантай хүүхэд. Ер нь сэтгэл сайхантай хүүхэд шүү дээ. Муу санаагүй, хүнд итгэмтгий болохоороо мөнгөө алдаж байгаа байхгүй юу. “Намайг явах гэж байсан чинь нэг хүн таараад хямдхан гаргаад өгье гээд мөнгийг маань авчихсан. Монгол хүн болохоор нь би итгэчихсэн юм аа” гэж байсан.

- Таны хувьд ямар ажил эрхэлдэг вэ?

- Одоо Дорнодын зах дээр ногооны лангуун дээр ажиллаж байна.

- Дүүг тань удахгүй гэрт нь авчрахаар болжээ. Яаж тосч авъя гэж бодож байна?
- “Дорнод нутаг” клубынхан дүүгийн маань торгуулийг төлөөд, дээр нь Монголд ирэх зардлыг нь даахаар болсон. Энэ хүмүүст, ялангуяа С.Отгонбаатар гуайд үнэхээр их баярлаж байна. Бараг таван сая гаруй төгрөг болж байгаа гэж надад хэлж байна лээ. Санаа зовох хэрэггүй, удахгүй гэрт нь аваачна гэсэн болохоор сэтгэл санаа арай гайгүй байна. Бас дүүгийн сургийг гаргаж өгсөн танай сайтын сэтгүүлч М.Буянбадрах, ntv production студийн Г.Батнягт ахад баярлаж байгаагаа хэлэх үг алга аа, эгч нь. Тэгэж таараагүй бол бид мэдэхгүй л байсан. Сэтгэл муутай хүн байхад сайхан сэтгэлтэй хүн бас байх юм аа. Хүмүүс минь, бие биенээ хайрлаач, битгий нэгнийгээ луйвардаж хагацал үзүүлээрэй л гэж хэлмээр байна.

- Ирэхээр нь Энэтхэг рүү буцаагаад явуулах бодол байна уу?

- Одоо ийм юм болчихоод байхад яаж зориглож явуулах юм бэ? Дахиж явуулж чадахгүй шүү дээ. Бүрэн бүтэн амьд мэнд байгааг мэдээд харин санаа амарч байна.

Ах Б.Уранбилэг: Ганц хатаасан хиамтай гарсан юм, махсаа байх даа...

- Та дүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан бэ?
- Бараг гурван жилийн өмнө интернэтээр нүүр нүүрээ харж байгаад ярьсан. Тэр үед сайн сурч байгаа гэж байсан.

- Яагаад гурван жилийн турш дүүтэйгээ ярьж чадаагүй юм бэ?
-Би Улаанбаатар хотод ажил хийх гэж гурван жилийн өмнө ирсэн. Дүү маань том эгчийн дугаарыг л мэддэг, эгч рүү л ярьдаг юм. Тийм болохоор сургийг нь эгчээс сонсож байсан.

- Хэзээ Б.Баяндэлгэрийг Балбад байгаа гэдгийг мэдээд бидэнтэй холбогдох болов?

- Эгч өчигдөр /уржигдар/ утсаар ярихад нь зурагтаар мэдээ үзэж мэдсэн. Сүүлд визийн хугацаа, бас сурах хугацаа ч дууслаа гэртээ харья гэхээр нь бид тал талаасаа мөнгө нийлүүлээд явуулсан. Ногооны зах дээр байдаг эгч маань хүнээс мөнгө зээлээд, хотод байдаг хэд нь ч цалингаа буухаар нь нэг, хоёр зуун мянган төгрөг өгөөд явуулсан. Гэтэл чамайг хурдан, хямдхан гаргаад өгье гээд нэг хүн зардлынх нь мөнгийг авсан юм билээ. Тэгээд дүү маань наашаа гарах мөнгө төгрөггүй болоод бидэнд ч дахиж сая саяар нь мөнгө төгрөг олдоогүй.

- Уг нь хэдэн төгрөг явуулсан юм бэ?

- Хоёр сая төгрөг.

-Тэр үед дахиад хоёр сая төгрөг олдохгүй байжээ. Тэгвэл өөр хүмүүсээс мөнгө асууж үзсэн үү?

-Үгүй, үзээгүй.

- Цуг явсан хүмүүс нь юу гэж байх юм?
- Манай дүү таван жилийн өмнө 17 настайдаа Энэтхэг рүү явсан юм. Цуг сурч байсан хүмүүс нь аль хэдийн буцаад ирчихсэн. Харин дүү маань тэнд үлдээд таван жил суръя гэсэн. Өөрт нь бол суръя, мэрийе гэсэн зорилго байсан.

- Энэтхэгт олон жил сурахдаа амьдарч байгаа газар, орчныхоо тухай юу гэж ярьдаг байсан бэ?

- “Халуун байна. Гэхдээ сайн сурч байгаа, санаа зоволтгүй” гээд интернэтээр ярьж байсан. Бас гэр орон, ах дүү нараа санаж байна гэж байсан. “Би хэдэн хүүхдүүдтэй цуг хулгайгаар махан хоол идэж байна. Энд махан хоол идэж чадахгүй байна” гээд ярьдаг байсан юм. Одоо бол бүр хэцүү байгаа байх. Эндээс анх явахдаа ганц толгой хиам хатаагаад аваад явж байсан. Махаа санахаараа мах орлуулагч гэдэг юм иддэг шиг байсан шүү. Анх явуулахдаа бас л энд тэндээс мөнгө цуглуулж байж  арай гэж явуулсан.

- Б.Баяндэлгэр ямар зан чанартай вэ?
- Цайлган томоотой. Зөөлхөн, хүмүүстэй айхтар чанга дуугараад байдаггүй. Бид энд байхад нь ном уншдаг ганданд нь ороод суудаг байсан байхгүй юу. Ном уншиж байгааг нь сонсоход маш сайхан хоолойтой. Дорнодынхон бол мэднэ дээ. Хамгийн жижигхэн лам. Хөөрхөн, цангаа цохиод л номоо уншдаг. Балингаа бариад сууж байдаг. /Нулимсаа арчив/ Уг нь их биеэ даасан хүүхэд дээ.

- Та хэдэн насаар ах вэ? Зургийг нь харахад таньтай их төстэй юм аа?
- Би арван насаар ах л даа. Бид том болчихсон болохоор Б.Баяндэлгэр яг доод талын охин дүүдээ их аминчхан байсан. Манайхан ер нь хоорондоо их төстэй. Бага байхдаа өвөөгийнд зуныхаа амралтаар хөдөө очдог. Дөрөв таван банди нар мөлхдөгөөсөө алхдаг хүртлээ тоглож өссөн. Олуулаа өвөө эмээ дээрээ өссөн дөө.

- Танаас өөр ах дүү нар чинь хотод байдаг уу? Ямар ажил хийдэг вэ?

- Би гурван жилийн өмнө хотод орж ирээд барилга дээр ажиллаж байна. Дорнодын бүртгэлээ шилжүүлээгүй байгаа. Нэг дүү маань бас энд надтай адилхан ажил хийдэг. Манай гэр Баянхошуунд байдаг. Ихэнхдээ ажилтай, ажилгүй үедээ гэртээ амардаг болохоор хотыг сайн мэдэхгүй ээ.

- Б.Баяндэлгэрийг ирэхээр нь ахын хувьд яаж тусалъя гэж бодож байна?

- Хорь гарсан, том болсон хүн өөрөө мэдэж байгаа байх аа. Ямар ч байсан буцаад явна гэвэл бараг л хэрэггүй гэж бодож байна.  Хэцүү шүү дээ.

-  Сэтгэлээрээ тусалж байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ?

- Тусалж байгаа хүмүүст маш их баярлалаа. Манай дүү танай сэтгүүлчтэй уулзаад эгчийн утасны дугаар, овог нэрийг бичээд өгсөн юм билээ. Даанч эгч маань тэр дугаараа хаяад сэргээлгээгүй, өөр дугаартай болчихсон байсан. Дүүгийн тухай сонсоод өнөөдөр хуучин дугаараа сэргээгээд барьж байгаа.

- Цагаан сараас өмнө гэртээ очно гэж “Дорнод нутаг” клубынхан ярьж байсан. Дүүгээ ирэхээр цуг явж шинэлэх үү?
- Нэгдүгээр сарын 28 гэхэд ирэх юм шиг байна лээ. Тэр үеийн байдал, мөнгө төгрөгийн боломжоо харж байгаад болно доо. Уг нь хамтдаа шинэлбэл сайхан л байна.
Ярилцсан Б.Баярмаа (24tsag.mn)







0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Shinemongol high school 2-2 (49.0.191.51)
    irene gdgt itgeltei bn mglchuud biy biydee tusalj bgaad setgel ondor baina busad lam nar ch gsn tuslah ehregtei gevch yu ch bologum shig suusaaar l bh yum
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Монгол (202.179.23.157)
    БИД Л БИЕНЭЭ ХЯЛАЙЖ БАЙДПАГ БОЛОХООС МОНГОЛЧУУД ИХ САЙХАН ХҮМҮҮС Ш ДЭЭ ДЭЛХИЙН 20д ОРНООР ЯВАХАД МАНАЙХАН ШИГ САЙХАН ХҮМҮҮС ТААРААГҮЙ
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • irgen (202.70.42.131)
    sonin ymaa 3 sar suraggvi bgaa duugee suraglahgvi yaj chadna ve bas egcheesee oor hunii utas shormosiig medehgvi ba gedeg busad ah duu nar ni ih hol hondii duugee geh setgeltei amitan baihgvi l ba daa nylh huuhdiig hunii gazar yvuulchihaad araas ni hooe haay gehgvi sonin ymaa
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • èðãýí (202.179.19.21)
    ñàéõàí ìýäýý áàéíà
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • ganhuu (124.158.75.10)
    hoorhii min dee
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • итгэлт (124.158.75.10)
    хммм өрөвдөлтэй юм аа
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.242.162)
    болж дээ хө олны буяныг дааж яваарай
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.170.68.130)
    Иймэрхүү цөөхөн монголчуудын бие биендээ тусалсан сайн сайхан зүйлийг уншихаар хүний сайхан сэтгэл байдаг гэдэгт итгэж ирээдүйд итгэл төрөх юм баярлалаа
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (49.0.137.172)
    Монгол хүндээ сайхан сэтгэлээр тусалж байгаа нутаг нэгт ахан дүүст нь талархаж байна Сайн үйлс бүхэн дэлгэрч явах болтуjavascriptvoid0гай
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.18.129)
    Болж дээ ИХ ядарсан айлын хүүхэд шдээ
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
    8 цаг 22 мин
  • Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
    11 цаг 33 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
    11 цаг 36 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай худалдааны санхүүжилтийн гэрээ үзэглэлээ
    11 цаг 48 мин
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа
    11 цаг 55 мин
  • А.Ариунзаяа: Манайх шиг мөнгөний бодлогыг УИХ-аараа хэлэлцэж, баталдаг улс бараг л байхгүй дээ
    12 цаг 4 мин
  • Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ
    12 цаг 23 мин
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
    12 цаг 35 мин
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
    13 цаг 0 мин
  • Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    13 цаг 51 мин
  • Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
    13 цаг 58 мин
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    14 цаг 1 мин
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
    14 цаг 47 мин
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
    15 цаг 22 мин
  • Нийслэлд 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөжээ
    15 цаг 31 мин
  • “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
    16 цаг 7 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
    16 цаг 20 мин
  • ФОТО: Дээлтэй Монгол үндэсний бахархал
    16 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
    16 цаг 42 мин
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
    17 цаг 3 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК