Газар
хөдөлт болон байгалийн гамшиг болоход хамгийн түрүүнд өртөх барилга
байгууламжийн тоонд Төрийн ордон ордог. МХЕГ-аас гаргасан дүгнэлтээр энэ
барилгыг газар хөдлөлтийг тэсвэрлэх боломжгүй, хамгийн түрүүнд нурна
хэмээн үзэж байгаа.

Газар хөдөлт болон байгалийн гамшиг болоход хамгийн түрүүнд өртөх барилга байгууламжийн тоонд Төрийн ордон ордог. МХЕГ-аас гаргасан дүгнэлтээр энэ барилгыг газар хөдлөлтийг тэсвэрлэх боломжгүй, хамгийн түрүүнд нурна хэмээн үзэж байгаа. Үүний хажуугаар Төрийн ордны аянга газардуулагчийн систем эвдэрсэн тухай бидэнд мэдээллээ. Төрийн хамгаалалтын албанаас энэ тухай дэлгэрэнгүй мэдээлээгүй байгаа ч цахилгаан зайлуулах системийг нэн даруй шинэчлэх үүргийг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт өгсөн гэж эх сурвалж хэлж байна.