Засгийн газрын ээлжит хуралдаан 11 цагт эхлэх байсан ч ирц бүрдээгүй
гэсэн шалтгаанаар хойшилжээ. Одоогоор хурал хэдэн цагаас эхлэх нь
тодорхойгүй байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 11 цагт эхлэх байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшилжээ. Одоогоор хурал хэдэн цагаас эхлэх нь тодорхойгүй байна. Үүнээс гадна өнөөдөр сайд нарын томилгоог хэлэлцэх ёстой байнгын хороод хуралдана. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатарыг, Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Ц.Дашдоржийг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын Тэргүүн шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэхийг хэлэлцэх юм.