Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өнөөдөр Швейцарийн Давосын чуулганд оролцохоор явах гэж байна. Энэ чуулган жил бүр явагддаг ба дэлхийн эдийн засаг, улс төрийн лидерүүд “зангиагүй” чуулж , геополитикийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог билээ.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өнөөдөр Швейцарийн Давосын чуулганд оролцохоор явах гэж байна. Энэ чуулган жил бүр явагддаг ба дэлхийн эдийн засаг, улс төрийн лидерүүд “зангиагүй” чуулж , геополитикийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог билээ. Уул нь энэ чуулганд оролцох урилгыг тус уулзалтыг санаачлагч Клаус Шваб өнгөрсөн зун Зүүн Азийн талаарх Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр ерөнхий сайд С.Батболдод албан ёсоор өгч байсан юм байна. Гэвч ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх ажилтай учир өөрийхөө оронд Д.Зоригт сайдыг явуулахаар болжээ.
Б.Ням