Өчигдөр том оврын автобус есөн машин мөргөсөн томоохон осол гарсан. Тэгвэл өнөө өглөө мөн том оврын автобус осол гаргалаа. Нэгдүгээр хорооллын 19-ын буудлын зам дээр “Сутайн буянт” компанийн ХМК, гуравдугаар хороолол чиглэлийн автобус, микроавтобус болон хогийн машин гурав ар араасаа мөргөлджээ. Ослын улмаас зам багагүй хугацаагаар түгжирсэн байна. Азаар хүн гэмтэж, хүний амь нас хохироогүй аж. Сүүлийн үед замын хальтиргаа, гулгаа их байгаа нь осол гаргах нэг шалтгаан болж байгаа ч жолооч нарын хариуцлагагүй, хайнга байдал голлон нөлөөлж байгааг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Б.Чимэг