Жил бүр явагддаг Давосын чуулганаар дэлхийн улс төр, эдийн засгийн лидерүүд чуулж геополитикийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог.

Жил бүр явагддаг Давосын чуулганаар дэлхийн улс төр, эдийн засгийн лидерүүд чуулж геополитикийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог. Тэгвэл энэхүү эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб “Давос 2012” чуулга уулзалтад ирэх төлөөлөгч, улс төр, эдийн засаг, бизнесийн лидерүүдэд өмсгөх гэж монголоос 2500 ширхэг ноолууран цамц, малгай, ороолт захиалжээ. Энэ нь манай орны ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлах гайхалтай завшаан бөгөөд уул, уурхайн баялгаас өөр зүйлээр дэлхийн томчуудын анхаарлыг татах том боломж юм. Энэ чуулганд ерөнхий сайд С.Батболд оролцох байсан ч Засгийн газраа бүрдүүлэх том ажилтайн улмаас өөрийн оронд Д.Зоригт сайдыг явуулахаар болсон билээ.
Б.Ням