Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Налайх дүүргийн татварын албаны дарга асан Н.Энхээгийн шүүх хурал зургаан цаг гаруй үргэлжсэний эцэст, түүнд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ.

Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Налайх дүүргийн татварын албаны дарга асан Н.Энхээгийн шүүх хурал зургаан цаг гаруй үргэлжсэний эцэст, түүнд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, ерөнхий шүүгчээр С.Оюунчимэг, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Б.Өнөрмаа, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, А.Мөнхтөр, С.Хишигбат, шүүгч нар оролцсон байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар бусдын нэр төрд халдсан гутаан доромжилсон, гүтгэсэн хэмээн буруутгаж буй. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх аж. Учир нь тэрээр 2010 онд “Татварын албанд байгаа хууль бус үйлдлүүд, хүнд суртлыг ил гаргаж, олон нийтэд зарласан байна. Мөн татварын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарыг татварын байцаагчийн эрх олгох эрх зүйн чадамжгүй байж, 310 хүнийг хууль бусаар ажилд авсан. Мөн 100 орчим хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Түүнчлэн манай дотоодыг хянах тасгийн судалгааны албанд ажилд орохын тулд бусдад 2-10 сая төгрөгийн хахууль өгсөн хэмээн мэдэгдсэн аж. Мөн төрийн байгууллагууд намын эрхшээлд орж, ард түмний төлөө бус хэдэн эрх мэдэлтнүүдийн төлөө ажилладаг байгууллага болж байгаагийн илрэл” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацжээ.
Б.Чимэг