Өнөөдөр Эрдэнэт хотын “Баян өндөр” цогцолбор сургуулийн, хөгжмийн сургуулийн морин хуур, циркийн хамтлаг, жүжигчид соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Улаан-Үд хотод тоглолт хийж байгаа юм байна.

Өнөөдөр Эрдэнэт хотын “Баян өндөр” цогцолбор сургуулийн, хөгжмийн сургуулийн морин хуур, циркийн хамтлаг, жүжигчид соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Улаан-Үд хотод тоглолт хийж байгаа юм байна. Мөн энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Буриад улсын Үндэсний лицей-интернат сургууль, Аюшеевын нэрэмжит хөгжмийн хүмүүнлэгийн лицей сургуульд тус тус тоглолт хийнэ. Энэхүү өсвөрийн жүжигчдийн аялан тоглолт найрамдалт ах, дүү хотуудын хамтын ажиллагааны хүрээнд явагдаж байгаа бөгөөд Буриадын хүүхдүүд ирэх долдугаар сард болох монгол туургатны наадамд урилгаар оролцох юм байна.
Б.Ням