NBA-улирлын тоглолтууд үргэлжилж байгаа энэ үед “Нью Иорк Никс” багийн тоглогч, Кармело Энтони карьерынхаа хамгийн муу үзүүлэлтийг өнөөдөр “Шарлот Бобкэтс” багийн эсрэг тоглосон тоглолтондоо үзүүллээ.

NBA-улирлын тоглолтууд үргэлжилж байгаа энэ үед “Нью Иорк Никс” багийн тоглогч Кармело Энтони карьерынхаа хамгийн муу үзүүлэлтийг өнөөдөр “Шарлот Бобкэтс” багийн эсрэг тоглосон тоглолтондоо үзүүллээ. Тэрээр талбайд нэлээд олон минут тоглосон ч ердөө 1 оноо авчээ. Эхний хагаст ганц ч оноо аваагүй бөгөөд хоёрдугаар хагаст техникийн нэг шидэлтийг амжилттай болгосон байна. Энэ явдлыг сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Энтониг бэртэлгүй мөртлөө хэзээ ч нэг тоглолтонд нэг оноо авна гэж хэн ч бодоогүй, бодох ч үгүй байсан” гэжээ.
Б.Ням