NBA-ын энэ улирлыг 2 хожил 15 хожигдол гэсэн муу амжилттай яваа “Вашингтон Визардс” баг дасгалжуулагч Флип Сондерсыг ажлаас нь чөлөөллөө. Энэ багт Жон Волл, Ник Яанг, Жавал Макгий зэрэг шилдэг тоглогчид байгаа ч муу амжилт үзүүлж буй шалтгаан нь дасгалжуулагч гэж үзжээ.

NBA-ын энэ улирлыг 2 хожил 15 хожигдол гэсэн муу амжилттай яваа “Вашингтон Визардс” баг дасгалжуулагч Флип Сондерсыг ажлаас нь чөлөөллөө. Энэ багт Жон Волл, Ник Яанг, Жавал Макгий зэрэг шилдэг тоглогчид байгаа ч муу амжилт үзүүлж буй шалтгаан нь дасгалжуулагч гэж үзжээ. Харин одоогоор багийг туслах дасгалжуулагч Ренди Виттман удирдаж байгаа бөгөөд цаашид хэнээр дасгалжуулах нь тодорхойгүй байна. Ренди Виттманы хувьд урд нь “Миннесота Тимбервөлвэс”, Кливленд Кавалиерс багуудыг дасгалжуулж байсан туршлагатай.
Б.Ням