Энэ жилээс “Чикаго Буллс” багт хүчин зүтгэх болсон NBA-ын аварга тамирчин Ричард Хамилтон өнөөдөр “Нью Жерси Нэтс” багийн эсрэг хийсэн тоглолтонд 22 оноо авч карьертаа 15000 дахь оноогоо авлаа.

Энэ жилээс “Чикаго Буллс” багт хүчин зүтгэх болсон NBA-ын аварга тамирчин Ричард Хамилтон өнөөдөр “Нью Жерси Нэтс” багийн эсрэг хийсэн тоглолтонд 22 оноо авч карьертаа 15000 дахь оноогоо авлаа. Тэрээр тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа “Буллсд сайн тоглогчид олон бий. Миний ажил бол ганцхан оноо авах биш, багийнхаа хүн бүрт туслаж, тэдний ачааг хөнгөвчлөх явдал юм. Хэрвээ манай багт оноо хэрэгтэй бол би оноо авна, хамгаалалт хэрэгтэй бол хамгаална, дамжуулалт хэрэгтэй бол би дамжуулна” гэжээ.
Б.Ням