Өчигдөр Увс аймгийн Сагил суманд ноцтой осол гарч, нэг хүн газар дээрээ амиа алдсан байна. Тус сумын Борцоогийн боомтноос урагшаа 5-10 кт газарт шатахуун тээвэрлэж явсан ОХУ-ын хоёр камаз хоорондоо мөргөлджээ. Ослын улмаас нэг жолооч газар дээрээ нас барж, нэг жолооч нь хүнд бэртсэн аж. Ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэс, замын цагдаагийн ажилтнууд ажиллаж байна.
Б.Чимэг