Өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар “Найман шарга интернэшнл”-ийн захирал Н.Энхтуяа, түүний охин Э.Булганаа, хүргэн А.Халиун нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

Өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар “Найман шарга интернэшнл”-ийн захирал Н.Энхтуяа, түүний охин Э.Булганаа, хүргэн А.Халиун нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Тэд БНСУ-д мөнгөн хадгаламж, мөнгөн гуйвуулга явуулах нэрээр 200 гаруй иргэдэд онц их хэмжээний хохирол учруулаад байсан. Хохирлын тоо нэг тэрбум 400 гаруй саяд хүрсэн юм. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэн, Н.Энхтуяад 12 жил, А.Халиунд арван жил зургаан сар, Э.Булганааг арван сар нэг жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангил эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Харин давж заалдах шатны шүүх тэдний гомдлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр баталсан юм. Гэвч тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, хяналтын шатны шүүхэд хандсан ч өнөөдрийн хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.
Б.Чимэг