зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Хаянхярваагийн 800 саяын бодит үнэнийг З.Энхболд гишүүн баримтаар дэлгэв

2012-1-25
0
ЖИРГЭХ
    Сангийн сайдад нэр дэвшээд буй Д.Хаянхярвааг Дархан-Уул аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа 800 сая төгрөг завшсан тухай баримт хэмээн УИХ-ын гишүүн З.Энхболд твиттертээ нийтэлжээ. Уг баримт нь 33 хуудастай. Уншаад үзвэл түүний мөнгө завшсан биш, харин  тухайн үед удирдлага дор нь байсан хүмүүс бүлэглэн 800 сая төгрөг шамшигдуулсан явдлын тэмдэглэл байх аж. Үнэндээ уг явдал нь Д.Хаянхярваатай холбоогүй гэдгийг З.Энхболд гишүүний дэлгэсэн 33 хуудас материалаас харагдаж байна, та уншвал дундаас нь Д.Хаянхярваа гэх нэрийг гурван удаа л олж харна.
    Сангийн сайдад нэр дэвшээд буй Д.Хаянхярвааг Дархан-Уул аймгийн засаг даргаар ажиллаж байх үед удирдлага дор нь байсан хүмүүс бүлэглэн 800 сая төгрөг шамшигдуулсан явдлыг АН-ынхан нэр дэвшигч өөрөө идсэн мэтээр мэдээлж байна. Үнэндээ уг явдал нь Д.Хаянхярваатай холбоогүй гэдгийг З.Энхболд гишүүний дэлгэсэн 33 хуудас материалаас харагдах юм.

Хэрэг хэрхэн өрнөсөн бэ?
   2004 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Э.Наранбаатар гэдэг хүн улсын хөрөнгийг хуурамчаар баримт бичиг үйлдэж, шамшигдуулж байсан гэнэ. Уг хууль бус явдал Д.Хаянхярвааг засаг даргаар ажиллаж байх бүхий л хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2008 он хүртэл маш олон удаагийн үйлдэл хийжээ. Тухайн үед ЗДТГ-ын СЭЗБЗ-ийн дарга байсан Д.Нямхүү болон Төрийн сангийн тасгийн дарга Э.Наранбаатар нар дээрх хуурамч дансыг ашиглаж байсан гэнэ.

   Прокурорын дүгнэлтэд бичсэнээр  Д.Нямхүү нь 2402009638 дугаартай дансыг Н.Баатархүү гэдэг нэр дээр Зоос банкинд нээлгэсэн байсныг Э.Наранбаатар ашиглаж байсан аж. Д.Нямхүү “Б.Баатар” гэсэн гарын үсэгтэй, хоосон баримтыг Э.Наранбаатарт өгдөг байсан бөгөөд цааш нь олон төрлийн гэмт хэрэгт ашиглажээ. Тухайлбал, төрийн сангийн мөнгийг буруу данс руу гуйвуулаад андуурсан мэт болгоод эргүүлэн авахдаа өнөөх Б.Баатархүү гэсэн данс руу авдаг байсан гэнэ. Мөн төрийн үйлчилгээний төлбөр, мөнгийг хий өсгөж бичих, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, данс кодыг өөрчлөх, санхүүгийн баримт устгах, гүйлгээний утга өөрчлөх гэх зэргээр “ажилладаг” байсан аж.

   Зарим байгууллагад компьютер, төхөөрөмж нийлүүлнэ гэсэн нэрээр 6-7 сая төгрөг авах бөгөөд үнийн дүнд хүрэхгүй бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан. Эсвэл зарим байгууллагын ажилтнуудыг хууран мэхлэх замаар данс руугаа мөнгө оруулах гэх зэргээр бага багаар мөнгө завшдаг байсан нь нийтдээ 800 сая төгрөгт хүрчээ. Гэхдээ уг хэрэгт Д.Нямхүүгийн дүү Б.Бурмаа болон төрийн албаны хүмүүс ч хамрагдаж байгаа бөгөөд нийт яллагдсан хүний тоо 13 хүрчээ.

Хэрэгт хэн холбогдов?
   Хэргийг гардан гүйцэтгэгч хүмүүс нь Э.Наранбаатар, Д.Нямхүү, Төрийн сангийн мэргэжилтэн Б.Бурмаа нар юм. Эднээс гадна дөрвөн жилийн хугацаанд үйлдсэн олон хэрэгт нь дам болон шууд холбогдсон олон хүн бий. Тухайлбал, ХААН банкны теллерээр ажиллаж байсан А.Энхцацрал, НААҮГ-ын дарга Д.Баяраа, НААҮГ-ын ня-бо Ш.Уранчимэг, “Жигүүр” цогцолбор сургуулийн ня-бо С.Амаржаргал, БСГ-ын ажилтан Д.Амгалан, “Дархан Тэмүүжин” ХХК-ий захирал О.Баттогтох, “Ариун хүрд” ХХК-ний ажилтан Ц.Цогтбаатар, ажилгүй О.Сайханбаяр, Л.Мөнхбат нар холбогдон, Эрүүгийн хуулийн 150.2-д зааснаар ял авчээ. Мөн Боловсрол соёлын газрын санхүүгийн ажилтан Ж.Нацаг, С.Мөнхдалай, “Дархан Ариун итгэл” ХЗХ-ны захирал Д.Бурмаа нар хэрэгт холбогдсон байна.

   Харин дараах хүмүүс өршөөлийн хуулинд хамрагдсан байна. Үүнд, ХААИС-ийн нягтлан бодогч байсан Д.Туяа, Дархан-Уул аймгийн 15-р сургуулийн ня-бо Д.Доржсүрэн, “Од” цогцолбор сургуулийн ня-бо П.Энхтуяа, тэтгэвэрт суудаг С.Болд, 16-р сургуулийн захирал Л.Мөнхдалай, 22-р цэцэрлэгийн ня-бо Ц.Энхтуяа, “Жаанар” ХХК захирал Н.Жамбал, ХХҮХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Батбаатар нар орсон байна.

Сангийн “шинэ” сайд хэрэгт хэрхэн холбогдсон бэ?
   Д.Хаянхярвааг энэ хэрэгт гэрчээр татан оролцуулсан бөгөөд түүний нэр 33 хуудастай энэ тэмдэглэлд гуравхан удаа, “УИХ-ын гишүүн” гэсэн тодотголтойгоор гарч байна. Ингэхдээ гурвууланд нь мэдүүлгийн нэг л хэсгийг хуулбарлан дурджээ. Гурван удаа бичсэн тэрхүү хэсэг нь:

<<Гэрч Д.Хаянхярваагийн мэдүүлэгт: УИХ-ын гишүүн /ХХ-ий 2140-2143/
Би 2000-2008 онд Дархан-Уул аймгийн засаг даргаар ажилласан. Аймгийн засаг дарга СЭЗБЗХэлтсийн үйлд ажиллагааг ерөнхий удирдлагаар хангадаг. Төрийн сангийн тасгийн үйл ажиллагаанд СЭЗБЗХ-ийн дарга өдөр тутмын хяналт тавих үүрэгтэй. Төрийн сангийн тасгийн дарга, СЭЗБЗХ-ийн дарга нар өөрсдийн үйл ажиллагааны үнэн зөв бодит байдлыг хариуцан тайлан мэдээгээ гаргах ёстой.
...Аймгийн хөгжлийн сангийн нэгдүгээр гарын үсгийг зурж байсан, Би гүйцэтгэл тодорхойгүй нэр үл мэдэх компани руу гүйлгээ хийж байгаагүй.>> гэсэн байна.

   Хэрэгт холбогдсон олон хүний мэдүүлэгт ч засаг дарга Д.Хаянхярваагийн нэрийг нэг ч удаа дурдаагүй болохоор уг хэрэгт түүнийг холбоотой гэхэд бэрх юм. Харин өөрийн удирдлага дор байгаа дарга нар улсын төсвөөс мөнгө завшиж, дөрвөн жилийн турш уг хэрэг үргэлжилсэнд хариуцлага тооцоогүй, “мэдээгүй” явсан нь шүүмжлүүштэй. Одоо энэ хэргийг АН-ын гишүүд Д.Хаянхярваатай холбон тайлбарлахдаа улсаас 800 сая төгрөг завшсан гэсэн тодотгол хийж байгаа. Гэтэл үнэндээ “завшсаныг нь мэдээгүй” гэвэл илүү онох биз ээ.

    УИХ-ын гишүүн Х.Баттулга “Засаг дарга байхдаа 800 сая төгрөг шамшигдуулсан хүн төсвийн хэдэн их наяд төгрөгийг зөв зарцуулж чадах уу" гэсэн. Үнэхээр хэдэн зуун саяыг “манаж” чадаагүй хүн улсын хэдэн тэрбумыг хянаж чадах эсэхийг Д.Хаянхярваагаас асуугаад өнгөрөх биш баталгаа гаргуулах хэрэгтэй болов уу. Энэ хэргийн талаарх Улсын прокурорын орлогч, Хууль цаазын ахлах зөвлөх Б.Нинжийн тэмдэглэлийг бүрэн эхээр нь эндээс татаж аваад уншина уу.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • bolyoooo batboldoo (61.197.203.206)
    hereg hezee ch huuchrahgyi gej ene dee hayanhyarvaa aluurchin deerees n avilgalch hulgaich bolloo iim hunees yyr hun ene komminist namd alguu
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • сүрэн (203.194.116.143)
    Дорлигжавтай яг адилхан юм байна тэгээд ерөнхий прокурор болдог
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • ХамууХярваа (72.64.146.136)
    доод тушаалтангуудаа юу хулгайлж байгааг нь мэддэггүй малаар сангийн сайд болгоно гэж үүөөрөө хувь хүртэж байсан нь тодорхой шүү дээ
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах “ЗХЖШ-ын 400 сая төгрөгийн өртгөөр бариулж буй нууц объект шатжээ” гэсэн мэдээ саяхан өдөр тутмын нэгэн сонинд гарчээ Гал юунаас болж гарсныг нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “Энэ талаар мэдээлэл бидэнд ирээгүй” гэв Тус нууц объектийг “Ногоон зоорь” нэртэйгээр нууцаар барьж байгаа ажТухайн объектын ажлыг гүйцэтгэж буй Барилгын цэргийн 017 дугаар ангийнхнаас нууцыг задруулж болохгүй гэсэн гарын үсэг авдаг гэсэн мэдээл байна ЗХЖШ-аас энэ талаар лавлахад “мэдэхгүй” гэхээс өөр хариулт өгсөнгүй Юутай ч ЗХЖШ-ынхан өндөр өртгөөр баригдсан нууц объектийн шатсан талаарх мэдээллийг нууцлахыг холбогдох байгуулагуудад үүрэгджээ Дээрх объектийг Зөвлөлтийн цэрэг Монголд байх үед командын байр төр засгийн удирдлагын хоргодох байрны зориулалтаар ашиглагддаг байсан гэнэ Одоо ЗХЖШ-ынхан хөрөнгө гарган энэхүү объектыг сэргээн засварлаж буй аж ӨБОТА Эх сурвалж “Нийслэл таймс” сонин
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • yg vnendee (180.149.97.130)
    hvmvvs ee het neg tiishee tuilshrahaa bolioch ee haynhyarvaa ene heregt yamar ch hamaagvi shdee ter nyamhvv naranbaatar gej 2 hvn l ene mongiig avch idsen shdeetgd ch 800 say togrog bish shvv dee 400 say togrog shdee
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Монгол (202.179.23.157)
    ЗА БИД Ч ӨНГӨРЧЭЭ 1 АЙМГИЙН МӨНГИЙГ МАНАЖ ЧАДАХГҮЙ ХҮН ЯАНА ДАА
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    uu za za enhbold dandaa l neg iimerhvv ajil hiih yum daa
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Ganaa (112.186.36.66)
    neg jijighenhotiin sanhuug barij cahadahgui hulgaid aldaj bgaa hunhulgaichbuhel buten ulsiin san humurgiig manaj chadahuu ene bol ergelzeetei uuruu tsug idchihsen baihgui yu
    2012 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
    8 цаг 43 мин
  • Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
    11 цаг 55 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
    11 цаг 58 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай худалдааны санхүүжилтийн гэрээ үзэглэлээ
    12 цаг 9 мин
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа
    12 цаг 17 мин
  • А.Ариунзаяа: Манайх шиг мөнгөний бодлогыг УИХ-аараа хэлэлцэж, баталдаг улс бараг л байхгүй дээ
    12 цаг 26 мин
  • Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ
    12 цаг 44 мин
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
    12 цаг 57 мин
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
    13 цаг 22 мин
  • Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    14 цаг 13 мин
  • Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
    14 цаг 20 мин
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    14 цаг 23 мин
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
    15 цаг 9 мин
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
    15 цаг 44 мин
  • Нийслэлд 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөжээ
    15 цаг 52 мин
  • “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
    16 цаг 29 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
    16 цаг 42 мин
  • ФОТО: Дээлтэй Монгол үндэсний бахархал
    16 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
    17 цаг 3 мин
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
    17 цаг 24 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК