Өчигдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нэгдүгээр багийн нутагт автобус шатжээ. “Эрдэнэт-Улаанбаатар” чиглэлд явдаг “ДЭҮ” марийн УМИ 21-11 улсын дугаартай автобус дугуйнаасаа эхэлж шатсан байна.

Өчигдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нэгдүгээр багийн нутагт автобус шатжээ. “Эрдэнэт-Улаанбаатар” чиглэлд явдаг “ДЭҮ” марийн УМИ 21-11 улсын дугаартай автобус дугуйнаасаа эхэлж шатсан байна. Тухайн үед автобусанд 45 зорчигч байсан ба аврах гал унтраах 61 дүгээр ангийн бүлэг очиж, зорчигчдыг гаргажээ. Азаар нэг ч хүн гэмтэл аваагүй аж. Автобус шатсан шалтгааныг тодруулахаар Хөтлийн цагдаагийн хэлтэс ажиллаж эхэлжээ.
Б.Чимэг