Өнгөрсөн долоо хоногт Буриадын улсын их сургуулийн Боханы салбарын
түүхийн тэнхмийн оюутнууд Монголд музейн чиглэлээр дадлага хийсэн
байна.

Өнгөрсөн долоо хоногт Буриадын улсын их сургуулийн Боханы салбарын түүхийн тэнхмийн оюутнууд Монголд музейн чиглэлээр дадлага хийсэн байна. Дадлагын явцад тэд Үндэсний түүхийн, Байгалийн, Г.Жуковын, Зэвсэгт хүчний музей болон Цонжин болдог дахь цогцолборыг үзэж сонирхжээ.
“Байкал дэйли” агентлагт Буриадын их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлснээр оюутнууд мөн шинэ Үндсэн хуулийн ойн арга хэмжээнд уригдан оролцож, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөжээ.