Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар
багавтар үүлтэй, цас орохгүй. Их нуурууд, Дархадын хотгор, Идэр, Тэс
голын сав газраар 29-34 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 21-26 хэм,
Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр

Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Их нуурууд, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 29-34 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 21-26 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм хүйтэн байх бол бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна. Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр хурдтай үлээнэ. Өдөртөө 21-23 хэмийн хүйтэн байна. Өглөөний таван цагт нийслэлд 31 хэм хүйтэн байлаа.