УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өчигдөр гэрт нь газан түлш дэлбэрсэн айлд
очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Тэрбээр аймгийн Засаг дарга
Г.Эрдэнэбаттай уулзаад, Дархан хотын 14 дүгээр байранд үүсээд буй
байдлын талаар мэдээлэл авчээ. Аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа
Г.Ганбаатар “Одоогоор уг дэлбэрэлт иргэдийн ахуйн хэрэглээнээс эсвэл
газны

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өчигдөр гэрт нь газан түлш дэлбэрсэн айлд очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Тэрбээр аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбаттай уулзаад, Дархан хотын 14 дүгээр байранд үүсээд буй байдлын талаар мэдээлэл авчээ. Аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Г.Ганбаатар “Одоогоор уг дэлбэрэлт иргэдийн ахуйн хэрэглээнээс эсвэл газны ашиглалтын технологийн горим алдагдсанаас болсон уу гэдгийг нарийн тогтоогоогүй байна” гэжээ. Одоогоор МХЕГ-ын байцаагчид хяналт, шалгалт хийж байгаа гэнэ. Уг ажлын үеэр хориотой бүс тогтоогоод байгаа учраас иргэд гэртээ ч орж чадахгүйд хүрсэн аж. Оршин суугчид сэтгэл зүйн хүнд байдалтай, шалгалт хэзээ дуусч, дүн нь гарахыг лавлаж, шалгасан бухимдсан иргэд олон байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар иргэдтэй уулзаж, дараа дараагийн асуудлыг шийдэхэд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлжээ.