Хүнсний томоохон захуудаар хүнсний өргөн хэрэглээний бараа
бүтээгдэхүүний үнэ ханш, нийлүүлэлт хэр байгаатай хотын дарга Г.Мөнхбаяр
танилцахаар явлаа. Тэрбээр Дэнжийн 1000 дахь Хүчит шонхор захаар орж,
машины тэвшинд өрсөн гулууз мах, ууцнаас авахуулаад дотор лангуунд
жижиглэнгээр худалдаж буй мах, төмс хүнсний ногоо, өргөст хэмх,

Хүнсний томоохон захуудаар хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш, нийлүүлэлт хэр байгаатай хотын дарга Г.Мөнхбаяр танилцахаар явлаа. Тэрбээр Дэнжийн 1000 дахь Хүчит шонхор захаар орж, машины тэвшинд өрсөн гулууз мах, ууцнаас авахуулаад дотор лангуунд жижиглэнгээр худалдаж буй мах, төмс хүнсний ногоо, өргөст хэмх, улаан лооль, гурил, будаа, ааруул өрөм гээд бүхий л хүнсний худалдааны үнэ ханш, эрэлт хэрэгцээг сонирхсон юм.
Нөөцийн мах худалдаанд гарснаар махны үнэ буурч, иргэдийн худалдан авалт ч сайжирч байгааг лангуунд мах жижиглэнгээр худалдаж буй иргэд хотын даргад дуулгаж байсан. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас сар шинийн баяр дөхүүлээд нөөцийн махны бөөний худалдааг хэд хэдэн удаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Тэгэхээр махны үнэ дахиад ч буурах боломжтой. Сар шинийн баяр ойртож байгаа болоод ч тэр үү тус захын цагаан идээний тасаг нилээд хөл хөдөлгөөнтэй байлаа. Нарийн ногооноос бусад төмс, байцаа, лууван, манжин гээд хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байна.