Өнөөдөр Нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимд сэтгүүлч
А.Баатархуяг, Г.Уянга нарын гаргасан гомдлыг хэлэлцэнэ. Учир нь сэтгүүлч
Г.Уянга УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сай

Өнөөдөр Нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимд сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарын гаргасан гомдлыг хэлэлцэнэ. Учир нь сэтгүүлч Г.Уянга УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээллийг цацсан. Мөн түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийг “Сая долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн нь шүүхийн хаалга татахад хүргэсэн байна. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн тэднийг гэм буруутайд тооцон, А.Баатархуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55, Г.Уянгыг 51 дахин үржүүлсэнтэй тэмцэх мөнгөөр торгох ял ногдуулсан билээ. Харин тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Хуралд илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, улсын яллагчаар Ж.Чимгээ, өмгөөлөгчөөр С.Хишигбат нар оролцох аж. Тэднийг Эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр буруутгаж буй.
Б.Чимэг