Б.Галдаа яагаад 7-р сарын нэгний хэргийг цагдаа нарт тохохоор зэхэх болов
Монголчууд долоо буудуулж, найм
шархадсан чоно хэмээлцдэг. Б.Галдаа прокурорын хувьд долоо бүү хэл 70 буудуулж,
хий нь гарсан нэгэн байвал байх хугацааг үдсэн хүн. Гэтэл өнгөрсөн хоногт сэтгүүлчдэд
мэдээлэл өгч буйгаас харахад, үнэнд гүйцэгдэж, үйлдэл нь саармагжсан нэгэн шиг
авирлах нь содон гэж.
Монголчууд долоо буудуулж, найм
шархадсан чоно хэмээлцдэг. Б.Галдаа прокурорын хувьд долоо бүү хэл 70 буудуулж,
хий нь гарсан нэгэн байвал байх хугацааг үдсэн хүн. Гэтэл өнгөрсөн хоногт сэтгүүлчдэд
мэдээлэл өгч буйгаас харахад, үнэнд гүйцэгдэж, үйлдэл нь саармагжсан нэгэн шиг
авирлах нь содон гэж. Тэрбээр, “2008 оны
7 дугаар сарын 1-ний өдрийн эмх замбараагүй байдлын үед үүссэн асуудалд нэр
бүхий албан тушаалтны хэргийн талаар нэг
талыг барьсан мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цөөнгүй гарах
боллоо. Ялангуяа хэрэг шүүхэд шилжсэнээс хойш улам нэмэгдэх хандлага ажиглагдаж
байгаа нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэхээсээ илүүтэй шүүхийн шийдвэрт
нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй” гэж онцолж, бүр омогдож байх юм. Хэрэг шүүхэд
шилжсэн, шүүх хурлын тов гараагүй байхад, Прокурорын мөрдөн байцаах албаны
дарга, “Хөндлөнгийн хүн
буудсан гэх ямар ч баримт мэдээлэл байхгүй. Галт зэвсэг
хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь эрсдэж, зургаан хүний эрүүл мэндэд хүнд
хохирол учирсан гэдэг нь тов тодорхой хэрэг юм. Үүнийг 100 гаруй хүний гэрчийн
мэдүүлгээс харж болно” гэсэн атлаа “энэ хэргийг шүүх рүү шилжүүлсэн учраас
эцсийн шийдвэрийг шүүх гаргана” хэмээн нохойтсон.Мөн “хавтаст хэргийг шүүх рүү
шилжүүлсэн өдрөөс эхэлж цагдаагийн ар гэрийн холбоонынхон удаа дараа мэдэгдэл
хийж байгаа нь шүүх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого” хэмээн
мэдэгдэхдээ, албаны байдлаа ашиглан, мөрдөн байцаалтын нууц задалж мэдээлэл
хийж байгаагаа хууль ёсных хэмээн ойлгуулахыг оролдож буйгаас нь үзэхэд Улсын Ерөнхий
прокурорын газрын дэргэдэх, Мөрдөн байцаах алба нь хууль хэрэгжүүлэгч
байгууллага биш, сонгууль угтсан улс
төрчийн шоуны нэг хэсгийг бүрдүүлэгч болоод байна уу гэсэн хардлага үүсгэхэд
хүрч байна. Бүр энэ асуудлаар Улсын ерөнхий прокурорын газраас албан ёсоор
мэдээлэл гаргав. Эндээс үзэхэд, хариуцлагатай байх ёстой Прокурорын байгууллага
өөрөө алдаа гаргаж, эдүгээ шүүхэд шилжсэн, уг хэргийн эцсийн хариу хэрхэн гарах
нь тодорхойгүй байхад, шүүхэд нөлөөлөх
оролдлого бодитоор үзүүлэх болов. Монголчууд даварсаар даварсаар дагвын орон
дээр суух гэдэг. Хэтэрхий би хэмээх өвчнөөр өвчилсөн өндөр настай хуульчийн энэ
үйлдэл хэрээс хэтэрсэн хийрхэл болчих вий гэсэн эмзэглэлийг нийгэмд төрүүлж
байгааг хэлэх нь зүйн хэрэг болох буй за.
Б.Чимэг