Өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хурлаар ЖДҮ эрхлэгчдийн зээлийн асуудлыг хэлэлцлээ. Барьцаа хөрөнгөгүй бол зээлийн 60 хүртэл хувийг Засгийн газрын зээлийн батлан даалтаас гаргахаар шийдвэрлэв. Гэсэн ч зээлийн батлан даалт гэдэг нь зээлийн баталгаанаас өөр ойлголт гэнэ. Зээлдэгчээс эргэн төлүүлэлтийг хийлгэх бүхий л арга хэмжээг банкнаас авчихаад дараа нь батлан даагчид хандах гэнэ. Харин баталгаа гаргасан байвал хохирлыг 100 хувь баталгаа гаргагчаар төлүүлдэг юм байна.
Засгийн газрын батлан даалтын санг бүрдүүлэхэд хувь хүн, албан байгууллага аль ч этгээд оролцох боломжтой. Уг сангаас ЖДҮ эрхлэгчдийн зээлд дэмжлэг үзүүлэх бөгөөд доод хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо тогтоох юм. Японы төслийн зээлд одоогоор 27 аж ахуйн нэгж хамрагдаад байгаа бөгөөд нийт 9.6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Эдгээрээс дээд тал нь нэг тэрбум төгрөгийн зээлтэй гэж ЖДҮ-ийг дэмжих газрын дарга Ц.Ням-Осор мэдэгдлээ. Японы талаас энэ төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэхийн өмнө Монголд ирж судалгаа хийсэн байна. Тэд манай улсад ЖДҮ-г хөгжиж байгаа учир зээлийн хэмжээг нэмэх хэрэгтэй гээд 10 000-600 000 ам.доллар хүртэл зээл олгохоор шийдвэрлэсэн аж.
Засгийн газрын сан байгуулагдсанаар орон нутгийн иргэд зээл авахын тулд нийслэлд ирэх шаардлагагүй болж байна. Тухайн зээлдүүлэгч банк нь иргэний авах зээд батлан даалт гаргах хүсэлтийг манай санд ирүүлснээр асуудал шийдэгдэх аж. Мэдээж зээлдүүлэгч банк өөрсдийн шалгуураар тухайн иргэнд зээл олгох асуудлаа шийдэх юм байна. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж баталснаар амьдралд хэрэгжиж эхлэх юм.