Засгийн газрын шинэ сайд нарыг томилохыг АН-ын гишүүд эсэргүүцсэн
мэдэгдэл хийсэн тул МАН ч бас хариу арга хэмжээ авахаар хуралдах гэж
байна.

Засгийн газрын шинэ сайд нарыг томилохыг АН-ын гишүүд эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн тул МАН ч бас хариу арга хэмжээ авахаар хуралдах гэж байна. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр АН завсарлага авч мөн МАН-аас томилогдох сайд нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн тул ямар нүүдэл хийх вэ гэдгээ хэлэлцэх юм. АН-тай сөргөөцөлдсөөр цаашид зүтгүүлэх үү, улс төрийн огцом шийдвэр гаргах уу гэдгийг олон хүн харж, сонирхож байна. Тэдний гаргах шийдвэр ирэх УИХ-ын сонгуулийн үр дүнд хүчтэй нөлөөлөхийг ажиглагчид үгүйсгэхгүй байгаа юм.