Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Гадаад харилцааны сайд, Эрүүл
мэндийн сайдын асуудлыг хэлэлцэнэ. Хэрэв тэднийг сайдаар баталвал
Засгийн газрын бүрэлдэхүүн 65-аас дээш хувийн ирцтэйгээр үйл ажиллагаа
нь хэвийн үргэлжлэх юм. АН-ын бүрэлдэхүүн Ерөнхийлөгчтэй хүч хавсарч
УИХ-ын гишүүдийг сайд болгохгүй гэж үзэж байгаа.

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайдын асуудлыг хэлэлцэнэ. Хэрэв тэднийг сайдаар баталвал Засгийн газрын бүрэлдэхүүн 65-аас дээш хувийн ирцтэйгээр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх юм. АН-ын бүрэлдэхүүн Ерөнхийлөгчтэй хүч хавсарч УИХ-ын гишүүдийг сайд болгохгүй гэж үзэж байгаа. Мөн хамтарсан Засгийн газрын үед л тэргүүн шадар сайд байсан гэдэг шалтгаанаар У.Хүрэлсүхийг батлахаас татгалзсаар байна. Хэрэв МАН өнөөдөр олонхоороо асуудалд хандвал хурал, чуулганаас завсарлага авна гэдгээ илэрхийлээд байгаа.
АН-ынхан ийнхүү Засгийн газрын ажил хэргийг чөдөрлөж байх хооронд МҮЭ-ийн шаардлагад хариу өгөх, үнийн хөөрөгдлийн эсрэг харуи арга хэмжээ авах, бензин шатахуунтай холбоотой асуудал болоод бусад үйл ажиллагаа гацаатай хүлээж байна.
МАН-ын дарга С.Батболд өөрийн томилсон хүмүүсээ ерөнхийлөгчтэй зөвшилцсөн нэрээр зүтгүүлээд байгааг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл шүүмжлэхдээ “Танай нам боловсон хүчний хувьд хангалттай хүнтэй байтал яагаад ийм хүмүүсийг зүтгүүлээд байна вэ?” гэсэн юм. Мөн У.Хүрэлсүхийг томилохдоо та нар урьд нь байсан практикаа эвдэж байна гэх зэргээр өө эрсэн мэт шүүмжлэл чулуудаж байв. Энэ янзаараа асуудалд хоёр тал зөвшилцөлд хүрэхгүй бол Засгийн газрын бүү хэл УИХ-ын ч ажил урагшлахгүй байх магадлалтай. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод 10 цагаас хуралдаж, өнөөх сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэх юм.