Пакистан улсын Мардан хэмээх газарт
Хазара, Банну, Кохат, Пешавар, Малаканд зэрэг зургаан багийн хоккейн
тэмцээн болжээ. Уг тэмцээнд одоогоор Хазара болон Марданы охидын баг
хамгийн өндөр амжилттай явна. Хибэр Пахтунхуа бүс нутгийн хоккейн
тэмцээнд багууд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд үзэгчид ч
ихээр иржээ. Мөн спортын удирдах байгууллагын дарга нар ирж, тэмцээнийг
нээсэн байна. Эмэгтэйчүүдийн спортын асуудал эрхэлсэн мэргэжилтэ
Пакистан улсын Мардан хэмээх газарт Хазара, Банну, Кохат, Пешавар, Малаканд зэрэг зургаан багийн хоккейн тэмцээн болжээ. Уг тэмцээнд одоогоор Хазара болон Марданы охидын баг хамгийн өндөр амжилттай явна. Хибэр Пахтунхуа бүс нутгийн хоккейн тэмцээнд багууд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд үзэгчид ч ихээр иржээ. Мөн спортын удирдах байгууллагын дарга нар ирж, тэмцээнийг нээсэн байна. Эмэгтэйчүүдийн спортын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Сафина Бабар хэлэхдээ “Мужийн спортын асуудал эрхэлсэн сайд Сьед Акил Шах эрэгтэйчүүдийн спортыг амжилттай дэмжсэний дараа охидын тэмцээн олноор явуулахаар шийдсэн нь сайн хэрэг” гэжээ. Энэ тухай “Pakistan Observer” вэб сайтад мэдээлсэн байна.