Зургаан хүний бүрэлдэхүүнтэй “Канаста” хамтлаг Монгол улсад ирэхээр
бэлдэж байгаа хэмээн “AVChicago club”-ын вэб сайтад мэдээлжээ. Олон
улсын боловсрол, соёлын товчооны урлагийн элчийн хөтөлбөрт хамрагдсан уг
хамтлаг ирээд зөвхөн тоглолт хийхгүй. Тэд хөгжмийн боловсролын талаар
семинар явуулж, оюутан сурагчидтай уулзаж ярилцах юм.

Зургаан хүний бүрэлдэхүүнтэй “Канаста” хамтлаг Монгол улсад ирэхээр бэлдэж байгаа хэмээн “AVChicago club”-ын вэб сайтад мэдээлжээ. Олон улсын боловсрол, соёлын товчооны урлагийн элчийн хөтөлбөрт хамрагдсан уг хамтлаг ирээд зөвхөн тоглолт хийхгүй. Тэд хөгжмийн боловсролын талаар семинар явуулж, оюутан сурагчидтай уулзаж ярилцах юм. Энэ мэтээр “амьд” байдлаар харилцаа үүсгэх нь олон улс үндэстний урлагийг холбох гүүр болох учиртай. Урлагийн элч болохын гол үүрэг нь энэ. Хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа ч Канаста АНУ-г төлөөлөн манай улсад ирэх нь бололтой.
Тус хамтлагийн нэр нь нэгэн төрлийн хөзрийн тоглоомын нэр юм. Бие даасан уран бүтээл нь
“Мексик хот” хэмээх дуу юм.